Японы нийслэл Токиод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан сая эхэллээ. Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 36 орны 269 жүдоч (эрэгтэй 161, эмэгтэй 108) өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, 90, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж байгаа. Манай улсаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Н.Дагвасүрэн нарын өнөөдөр татамид гарах бөгөөд дөнгөж сая 73 кг-ын жинд 2009 оны дэлхийн аварга Х.Цагаанбаатар эхний тойргийн барилдаанаа хийж, ялалт байгууллаа. Цагаанаа БНСУ-ын Чун Чул Минийг юүкогоор сөхрүүлсэн бөгөөд дараагийн даваанд эзэн орны жүдоч, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт, Японы Юсүхиро Аванотой хүч үзнэ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )