С.Ням-Очир олимпоос хойш анхны тэмцээндээ оролцож, эхний ялалтаа авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 01

Токиогийн “Их дуулга”-ын 81 кг-ын жинд Лондон-2012 олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир олимпоос хойш анхны тэмцээндээ зодоглож байна. Тэрбээр Наран улсын татамид жин өгсөн барилдаж байгаа бөгөөд хэдхэн хормын өмнө эхний тойргийн барилдаанаа хийж, ялалт байгуулав. Тэрбээр чансааны 40 дүгээрт эрэмбэтэй БНСУ-ын Хон Сук Вунтай хүч үзэж, вазаригаар сөхрүүллээ. Хоёр бөх үндсэн цаг аль аль нь юүко үнэлгээ авсан. Харин ялагч алтан цагт шийдвэрлэх болоход отгон гавьяат маань өрсөлдөгчөө вазаригаар ялсан байна. С.Ням-Очир удахгүй хоёрдугаар тойрогт “В” хэсгийг тэргүүлэн барилдаж буй Бразилийн Виктор Пеналбертэй хүч үзнэ.

Уг жинд ОУХМ Н.Дагвасүрэн нэгийн даваанд Узбекистаны Сухратжон Арслановтой барилдаж, 1:12 минутад цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top