Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC) Малайзын нийслэл Куала-Лумпурт тивийнхээ шилдэг хөлбөмбөгчдийг тодруулсан. Тэгвэл үүний дараа 2012 оны “Шар тив”-ийн бэлэгдлийн шигшээ багийг тодрууллаа. Энэ удаагийн бэлэгдлийн шигшээд гадаадын лигт тоглодог шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон Японы шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” клубийн хагас хамгаалагч Шинжи Кагава багтсангүй. Ингээд Азийн тивийн бэлэгдлийн шигшээд хэн хэн тодорсныг сонирхуулья. Хаалгачаар Али Эль Хасби (Оман, Уиган), хамгаалагчаар Жен Жи (БНХАУ, Гуанжоу), Мохсен Бенгар (Иран, Персеполис), Юто Нагатомо (Япон, Интер), Хамдан Эль Камали (АНЭУ, Аль Вахда), хагас хамгаалагчаар Рода Антар (Лебан, Шандун), Али Карими (Иран, Персеполис), Ли Кьюн-Хо (БНСУ, Улсан Хьюндэй), Себастиан Сориа (Катар, Леквия), довтлогчоор Найф Хазази (Саудын Араб, Аль Иттихад), Сон Хьюн-Мин (БНСУ, Хамбург) нар багтжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )