Гавьяат тамирчин С.Ням-Очир Бразилийн бөхийг барсангүй

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 01

Лондон-2012 олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир Токиогийн “Их дуулга”-д жин өгсөн 81 кг-ын жинд барилдаж буй. Олимпоос хойш анхны тэмцээндээ хүч үзэж буй тэрбээр эхний даваанд БНСУ-ын Хон Сук Вуныг алтан цагт вазари үнэлгээгээр сөхрүүлсэн. Тэгвэл дөнгөж сая хоёрдугаар тойргийн барилдаанд ялагдал хүлээж, тэмцээнийг орхилоо. Түүний өрсөлдөгч нь Дэлхийн чансааны наймдугаарт эрэмбэтэй Бразилийн Виктор Пеналбер байсан. Отгон гавьяат маань үндсэн цаг өндөрлөхөөс ердөө нэг минутын өмнө өрсөлдөгчийнхөө шийдсэн мэхэнд цэвэр ялагдав.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top