Х.Цагаанбаатар хүрэл медалийн болзол хангав

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 01

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны “Их дуулга” тэмцээн Японы нийслэл Токиод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын гурван жүдоч хүч үзсэн бөгөөд 81 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Н.Дагвасүрэн нар ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлөсөн. Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар гурав дараалж ялж, хүрэл медалийн болзол хангаад байна. Цагаанаа эхний даваанд БНСУ-ын Чун Чул Минийг юүкогоор, хоёрдугаар тойрогт  эзэн орны Юсүхиро Аваног 4:08 минутад цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн. Харин медальтай үлдэх шийдвэрлэх барилдаанаа Дэлхийн чансааны долоод эрэмбэтэй Бельгийн Дирк ван Тишелттэй дөнгөж сая хийж, 2:30 минутад цэвэр ялснаар медалийн болзол хангаад байна. Манай бөх хагас шигшээ барилдаанд эзэн орны Шохей Онотой хүч үзэхээр боллоо. “Их дуулга”-ын хагас шигшээ болон алтан медалийн төлөөх барилдаан 15:30 минутад эхэлнэ.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top