NBA-гийн дөрвөн удаагийн аварга “Сан-Антонио Спэрз” багийг Үндэсний сагсан бөмбөгийн холбоо 250 мянган ам.доллараар торгохоор болоо. Учир нь “Давируулууд”-ын ерөнхий дасгалжуулагч Грегг Попович өчигдөр өнгөрсөн улирлын Ларри О`Брайений цомын эзэн “Майами Хит”-ийн эсрэг тоглолтод гарааны довтлогч Тим Данкан, холбон тоглогч Тони Паркер, хамгаалагч Дэнни Грин, шилдэг нөөц тоглогч Ману Жиниболи нарыг тоглуулаагүй юм. Харин үүний дараа NBA-гийн комиссар Дэвид Стерн Поповичийн энэхүү шийдвэрт тун шүүмжлэлтэй хандаж, хатуу шийтгэл ногдуулна хэмээн мэдэгдсэн. Тэрбээр хэлсэндээ хүрч, Техасын багт мөнгөн торгууль оноожээ. Стерн “Сан-Антонио Спэрз” бус бусад багууд ийм алхам хийвэл хатуу хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )