Сүүлийн хоёр улирлын ОХУ-ын “Премьер лиг”-ийн “Зенит” клубийн удирдлага Португалийн “Порту” клуб болон Аргентиний шигшээ багийн хамгаалагч Николас Отамендиг элсүүлэх хүсэлтэй буйгаа уламжлалаа. Өдгөө 24 настай аргентин эрийн төлөө Санкт Петербургийн баг 18 сая евро гаргахад бэлэн байгаа аж. Отаменди нутгийнхаа “Велес Сарсфиелд” клубээс “Луунууд”-д ирж байсан бөгөөд энэ хугацаанд 61 тоглолтод оролцохдоо найман гоол оруулжээ. Түүнчлэн түүний төлөө Испанийн “Реал Мадрид”, Францын “Пари Сан Жермен” клубүүдэд идэвхитэй сонирхож байгаа аж.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )