Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан хэдхэн минутын өмнө Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Уг барилдааныг МҮБХ, Эрчим хүчний яам хамтран зохион байгуулж байгаа бөгөөд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Л.Пүрэвжав, А.Цацабшир, Ц.Содномдорж, Э.Батбаатар, А.Бямбажав, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Б.Чинзориг, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба, улсын начин Д.Цогцолдорж, П.Ганхүү, Л.Нямсүрэн, Б.Батмөнх, С.Багахүү, Б.Сангисүрэн, Б.Сумьяа, А.Батмөнх, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй 224 хүчтэн уран мэхийг уралдуулан барилдаж байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )