МТ группын тамирчин, Авто спортын мастер “Drift King” Д.Зоригтсайхантай ярилцлаа.
-Дрифт /Drift/-ийн cnopmoop хичээллэдэг, түүнийг сонирхдог залуус их болжээ. Энэ спортын төрөл манай улсад хэзээ нэвтэрсэн бэ?
-1980-аад оноос Японд дрифтийн cпopт хөгжиж эхэлсэн. Түүнээс хойш дэлхийн олон сая залуусын сонирхон хичээллэдэг спортын төрөл болтлоо хөгжжээ. Манай улсын хувьд 2-3 жилийн өмнөөс эхлэн эрчимтэй хөгжиж, залуучууд ч ихээр сонирхох болсон. Дрифт гэдэг өөрөө жолоочийн ур чадвар, техникийн дэвшлийг илтгэж байдаг спорт.
-Спортын төрөл бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой, ач тустай байдаг л даа. Харин дрифтийн хувьд тухайн хүнд ямар өгөөж өгдөг вэ?
-Энэ бол цэвэр залуучуудын өөрсдийнх нь хүсэл сонирхол дээр бий болдог зүйл. Тэгэхээр эалуус өөрсдөө машинаа бэлдэж, өөрийнхөө хүсэл сонирхлоор түүнийг өөрчилж, шинэчилж, сайжруулна тэр хэрээр өөрөө түүнээсээ эрч хүч, сайхан мэдрэмж авна, чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй, бүтээлчээр өнгөрүүлнэ, өмнөө зорилго тавиад түүндээ хүрэх гэсэн хичээл зүтгэл, чадвар гээд олон давуу талтай.
-Азид үүссэн ч 6усад улс орон, тэр дундаа Европт хөгжлийн ямар шатандаа явж байгаа бол?
-Хурдацтай байгаа шүү. Хойд хөршид л гэхэд дэлхийн, олон улсын шинж чанартай олон тэмцээн уралдаан зохиогддог. Бидний ойрын томоохон зорилт гэвэл Орост зохиогддог тэмцээнд улсаа төлөөлөн оролцох явдал юм. Дрифтийн хувьд зохиогддог нэг том тэмцээн нь гурван жилд нэг удаа зохиогддог “Drift King” юм. Энэ тэмцээнд түрүүлсэн хүн насан туршдаа энэ цолоо хадгалж авч үлддэг, их нэр хүндтэй тэмцээн юм. Харин манайд энэ тэмцээн нь гурван жил дараалан болсон.
-Манайд дрифтээр хичээллэдэг залуус хэр их вэ?
-Өдрөөс өдөрт тоо нь нэмэгдэж байгаа шүү. 10 гаруй клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг клубт 10-20 тамирчин байдаг гэхээр хичээллэдэг залуус нь хэр их болсныг харж болно. Түүнээс гадна сонирхогчид маш их байгаа.
-"Орen Air’’-ийн задгай талбайд дрифтийн тэмцээн уралдаан болдог байх аа?
-Одоогоор дрифт сонирхогч залууст зориулагдсан зориулалтын зам талбай байхгүй байна. Гэхдээ бид тун удахгүй стандартад нийцсэн зам талбайтай болно оо. Манайд тэмцээн уралдаанаас гадна үзүүлэх тоглолтууд, шоу гээд олон арга хэмжээ зохиогддог.
-Тоноглогдсон cnopт машин их чанга дуутай байдаг л даа. Үүнийг иргэд тийм таатайгаар хүлээж авдаггүй?
-Тийм шүү. Чанга дуутай байна гэдэг нь хүмүүсийн анхаарлыг татах гэсэндээ биш л дээ. Том хөдөлгүүр, турботой машин нь өөрөө их хүчтэй. Тэгээд мотор дуу орсон агаараа хурдан гаргаж, агаарын солилцоо хийхийн тулд бүдүүн яндан тавьдаг. Нэг ёсондоо машины агаарын урсгалыг чөлөөтэй байлгах гэсэн арга юм. Энэ нь чанга нүргэлсэн дуу болж хойшоо гардаг. Үүнийг хүмүүс буруугаар ойлгодог талтай.
-Дрифт хийх машинд тавигдах шаардлага гэж бий юy? Бүх л жижиг машинуудыг тоноглодог уу?
-Цаашдаа юу юу хийж тоноглох вэ гэдгээ тооцоолж машинаа сонгоно. Гэхдээ тухайн машин нь заавал механик кроптой, хойноо хөтлөгчтэй, турбо хөдөлгүүртэй байх ёстой. Энэ гурван шаардлагыг хангасан машин байхад тухайн хүн өөрөө юуг нь нэмж, юуг нь сайжруулж, яаж янзлах вэ гэдэг нь сонирхлынх нь асуудал юм. Ер нь хүссэн хүн бүхэн машин барьж чаддаг шигээ дрифтийг хийж чаддаггүй. Тэр утгаараа тухайн хүнээс их чадвар, сэтгэлийн тэвчээр, басхүү эр зориг шаарддаг спорт юм.
-Өорийн тань хувьд хэзээнээс дрифтийг сонирхож эхлэв?
-Би багаасаа л машин их сонирхдог хүүхэд байсан. 2007 онд Японд сурдаг байхдаа анх сонирхож эхэлсэн. Энэ хугацаанд 3 машин “босгосон”. Ер нь энэ спортоор хичээллэхэд хөрөнгө мөнгө их шаардагддаг.
-Энэ cnopmoop хичээллээд олон шагнал, цолын эзэн болжээ. Энэ бүгдийг авахад мэдээж их хичээл зүтгэл, хөдөлмөр шаардсан биз ээ?
-2011 онд авто спортын дрифтийн төрөлд Монголд анх удаа Мастер цол авсан. Мөн дрифт сонирхогч залуусынхаа дунд зохиогддог “Drift King” тэмцээнд гурван жил дараалан аваргалсан Монголын “Drift King” цолтой. Мэдээж, амаргүй байсан. Үүний төлөө өөрийнхөо хүч хөдөлмөр, ур чадвар гээд бүхнээ л зориулсан, эргээд амжилт иь ирсэнд баярлаж, өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг шүү. Магадгүй бидний ярилцлагыг уншаад энэ спортоор хичээллэх хүсэлтэй залуус байвал та бүхэн zorigooml фэйсбүүк хаягаар надтай холбоо бариарай.
-Баярлалаа. Амжилт хүсье!
-Монголын залуусын сонирхлыг татаж байгаа энэ спортыг дэмжиж зочноор урьсанд баярлалаа. Та бүхэнд мөн амжилт хүсье!
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 5 )
ene huduunii garuud dugui ***taahiig harchaad b**ai dooroo ergeed yvdaggui ed bnlee gej ****san gesen huduuniihan drift sport gej medkuldee muu ymbii motoo unaad yvjaah heregtei