П.Бүрэнтөгс арслангийн хоёр дахь дараалсан түрүү

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 01

Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Л.Пүрэвжав, А.Цацабшир, Ц.Содномдорж, Э.Батбаатар, А.Бямбажав, улсын начин И.Ёндонсамбуу, Б.Чинзориг, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 хүчтэн уран мэхийг уралдуулан барилдав. Барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, ДЦС-4 компанийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, гурван сая төгрөгийн эзэн боллоо. Тэрбээр тав хоногийн өмнө Улс тунхагласны 88 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн бөгөөд ийнхүү хоёр дахь дараалсан барилдаандаа өнгөллөө. Харин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэж, хоёр саяыг хүртсэн бол их шөвөгт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Түшээт ханы аварга “дэвжээ, “Мон-Уран” компанийн бөх улсын харцага Л.Пүрэвжав, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат “Их Монголын хүчтэн” дэвжээ, Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс, “Макс” группийн бөх улсын начин Б.Сангисүрэн нар үлдэв.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top