Ж.Отгонцагаан гүйцэтгэх зөвлөлд тав дахь удаагаа сонгогдов

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Кувейт улсад болсон Азийн спортын сэтгүүлчдийн холбоо (ASPU)-ны сонгуулийн хуралд Монгол улсаас Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Отгонцагаан, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар, сэтгүүлч Д.Батжаргал нарын дөрвөн төлөөлөгч оролцлоо. Уг хуралд 25 орны төлөөлөгч оролцсон. Энэ үеэр Азийн холбооны ерөнхийлөгчөөр 22 жил ажилласан БНСУ-ын иргэн Пак Кап Чул ажлаа өгсөн бөгөөд шинэ удирдлагыг сонгосон юм. Тэрбээр хүндэт Ерөнхийлөгч болсон юм.  Шинэ ерөнхийлөгчөөр Кувейтийн Файсал Аль Канай, ерөнхий нарийн бичгийн даргаар Аскари Ахмади нарыг сонгосон байна. Харин МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, спортын хүрээнийхэнд “ОТО” хэмээн нэрлэгдсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр тав дахь удаагаа (1994 оноос хойш) улиран сонгогдлоо.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top