Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээ сагсан бөмбөгөөр илүүрхлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг Спортын төв ордны “А” зааланд зохион байгууллаа. Зургаа дахь жилдээ болсон энэ удаагийн тэмцээн аймгийн арслангаас дээш цолтой бөхчүүд оролцсоноороо онцлог болсон юм. Тэмцээнд улсын аварга  С.Мөнхбат  ахлагчтай "Увс нуур", улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ ахлагчтай "Бөх билэгт", улсын арслан Д.Ганхуяг ахлагчтай "Их Монголын хүчтэн", улсын арслан Д.Азжаргал ахлагчтай "Булганхангайн хүчтэн", улсын гарьд М.Баяржавхлан ахлагчтай "Завхан", улсын гарьд Н.Ганбаатар ахлагчтай "Хантайшир", улсын заан Д.Амгаланбаатар ахлагчтай "Дүнжингарав", улсын харцага Л.Пүрэвжав ахлагчтай Дундговь, харцага улсын Т.Амартүвшин ахлагчтай "Ховд", улсын начин Ж.Чулуунбат ахлагчтай "Их богд"дэвжээ гэсэн нийт 10 баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор өрсөлдөв. Тэмцээний аваргааар МСБХ-ны “Генералууд” багт хүчин зүтгэж явсан сагсан бөмбөгийн спортын мастер, улсын арслан Д.Ганхуягаар ахлуулсан Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ түрүүлж, Д.Азжаргал арслангаар ахлагчтай Булган аймгийн баг мөнгөн медалийн эзэн болсон байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top