Автомашины хаан уралдаан болох “Формула-1” ангиллын 63 дахь удаагийн ДАШТ өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн. Энэ жилийн тэмцээнд Испанийн “HRT Косворт”, ОХУ-ын “Маруся”, Малайзын “Катерхэм” гэсэн гурван баг “Их хурд”-д анх удаа тоосоо өргөсөн юм. Тэгвэл Испанийн “HRT” баг ирэх жилийн ДАШТ-д уралдахгүй гэдгээ мэдэгдэж, “Их хурд”-ыг орхиж байгааг “Формула-1”-ийн албан ёсны сайт мэдээллээ. “HRT” энэ жилийн ДАШТ-д анх удаа уралдсан ч зохион бүтээгчдийн цомд ганц ч оноо авч чадаагүй юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )