Их аварга чонон дахан доор унтаж, хээрийн цай ууна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

Японы мэргэжлийн тулааны урлагийн “загалмайлсан эцэг” гэгддэг их мастер Антонио Иноки сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг халз тулаанд дууджээ гэх мэдээлэл хэд хоногийн өмнөөс цахим хуудаснаа тархах болсон. Харин энэ мэдээллийн талаар Асашёорюү өөрийн твиттер хуудаснаа хариулт өгөхдөө “Япончууд зүгээр л “шоудаж” байгаа юм аа. Энэ бол сенсааци. Японы цагаан сар 12-р сарын 31-нд болдог. Тэгээд л “баатар” байхгүй учраас сонин юм ярьж байгаа юм” хэмээн бичсэн байна. Түүнчлэн “Цэцээ гүн рүү ирэх амралтын өдөр явах бөгөөд дүн өвөл чонон дахан доор унтаж, хээрийн цай ууж явах жиргээч байвал бэлтгэлээ хангаарай” гэжээ. Их аваргатай хээрийн цай ууж, хийморио сэргээх хүсэлтэй нь жиргээд байгаарай.

У.Бодол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top