МҮОХ-ны “Олимпийн чуулган” өчигдөр болж өндөрлөсөн. Чуулганаар Олимпийн хорооны Ерөнхийлөгчийг сонгосон юм. МҮОХ-ны Ерөнхийлөгчид “Голомт”-ын Д.Баясгалан, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, МҮОХ-ны одоогийн Ерөнхийлөгч Д.Загджав нар нэрээ дэвшүүлсэн. Харин хуралдааны үеэр Ерөнхий прокурор Д.Дорлигжав нэрээ татаж буйгаа мэдэгдснээр “тулаан” Д.Баясгалан, Д.Загджав хоёрын дунд өргөнөсөн. Эцсийн дүнд МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Загджав улиран сонгогдож, харин “Голомт”-ын Д.Баясгалан МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Сэтгэгдэл ( 0 )