Дагвадорж аваргыг халз тулаанд дуудаж хоёр оронд төдийгүй олон орны хэвлэл мэдээллээр дуулиан болсон Канжи Антонио Инокитой их аварга маань өчигдөр уулзжээ.
Тэрээр олимпийн гурав, дэлхийн 12 удаагийн аварга Япон улсын ардын баатар Ёошида Саоригийн хүлээн авалтад уригдан очиж тэнд “өрсөлдөгчтэйгөө” таарчээ. Мэдээж хэрэг хамтдаа зургаа ч авахуулаад амжсан Аса аварга маань өөрийн твиттер хуудсандаа бичихдээ “Нөгөө өвөөтэйгөө таарсан шүү” гэж хошигножээ.
А.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )