Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж тогтоол гаргажээ. Уг тогтоолд “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 7.3-ийн “б”, “г” заалтыг үндэслэн улсын баяр наадмын зургаагийн даваанд учраа бөхийнхөө гэдэс рүү тийрч, наадамчдын өмнө зүй бус авирласан улсын начин Б.Пүрэвсайханы барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж, тав давсан бөхийн байг хурааж, баяр наадмын төсөвт буцаан тушаасугай” гэжээ.
Мөн “Баянзүрх хайрханы хишиг барилдаан, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн барилдаануудын үеэр учраа бөхийнхөө шанаа болон ар шил рүү цохиж, олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргасан улсын начин Р.Пүрэвдагвын барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж, бай шагналыг нь хурааж МҮБХ-ны санхүүд оруулсугай” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )