Монгол Улсад Дипломат алба үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны ууган сайд Чин Ван Мижиддоржийн Ханддоржийн нэрэмжит шатарчдын түргэвчилсэн тоглолтын уламжлалт тэмцээн 22 дахь жилдээ энэ сарын 22-23-нд ГХЯ-нд зохиогдлоо.
Тэмцээнд нийт 70 гаруй шатарчин өрсөлдсөний дотор Олон улсын их мастер (ОУИМ) 6, Олон улсын шатрын холбооны мастер 19, Спортын мастер 11, Спортын дэд мастер 23, Монгол Улсын гавъяат цолтой 6 тамирчин байв.
Мөн Гадаад харилцааны яамыг төлөөлж эмэгтэй Олон улсын мастер Т.Батцэцэг, ахмад дипломатч Спортын дэд матсер Я.Дашням, Н.Нямжав тэргүүтэй шатарчид оюун ухаанаа сорьсон юм.
Тэмцээнд:
I байр У.Насанжаргал
II байр Г.Мөнхгал
III байр Б.Хатанбаатар
IV байр Ц.Батчулуун
V байр Д.Эрхэмбаяр
Шилдэг тамирчны тусгай шагнал
Эмэгтэй тамирчин Б.Мөнгөнтуул
Ахмад тамирчин Ж.Лхагва
ГХЯ
I байр Т.Батцэцэг
II байр Я.Дашням
III байр Н.Нямжав
Сэтгэгдэл ( 0 )