Монголын Мөсөн сурын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харвааны нэг “Нээлт”-ийн харвааг Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат Урианхай сурын хүндэт мэргэн Ахсум овгийн Холдан элкэний Гэндэнгийн Увшийн нэрэмжит болгон зохион байгууллаа.
Өвлийн идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьсон тус харваанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, Баян-Өлгий аймаг, Дорнод аймаг, Төв аймгийн 6 баг, Улсын мэргэн, Урианхай сурын хошой мэргэн, спортын мастер А.Хонгор, урианхай сурын спортын мастер Д.Октбярь, Б.Баттулга нарын 60 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорьж багийн харваанд Д.Баярсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн “Гал” баг тэргүүн байр, П.Дүгэрээ ахлагчтай Биеийн тамир спортын “Хүч” хорооны “Цэц” баг 2-р байр, Д.Баатар ахлагчтай Баян-Өлгий аймгийн “Булган” баг 3-р байрыг тус тус эзэлсэн байна.
Цуваа харвааны төрөлд 20 сумнаас 16 онож, товх харваж тэргүүн байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын залуу харваач Б.Мөнхбаяр, 16 онож, товх харваж 2-р байранд Чингэлтэй дүүргийн залуу харваач Б.Далантай, 15 онож, товх харваж 3-р байранд Сонгинохайрхан дүүргийн залуу харваач Б.Баярсайхан, 14 онож, товх харваж 4-р байранд Баянзүрх дүүргийн залуу харваач Ц.Баатар, 14 онож, товх харваж 5-р байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын харваач Шонхор биеийн тамирын дээд сургуулийн оюутан, залуу харваач Б.Сундуй нар тус тус эзэлж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )