УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр /2012.12.28/ Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, А.Бакей, “МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Р.Энхбатын олон жилийн хөдөлмөрийг Монголын төр өндрөөр үнэлж, Монгол Улсын Төрийн соёрхолт хэмээх эрхэм хүндэт цол хэргэм хүртээсэнд баяртай байна” хэмээгээд математикийн шинжлэх ухааны салбарын дээд оргилд хүрэхийг ерөөв.
Математикч Р.Энхбатын Төрийн шагнал хүртсэн бүтээл нь БНСУ-ын “Samsung”-ийн үйлдвэрт гар утасны технологид нэвтрэхээр технологийн шатандаа явж байгаа аж. Их, бага мэдээлэл шаардаж байгаа хүмүүсийн мэдээллийн ачааллыг тэнцвэржүүлэх асуудлыг тэрээр өөрийн квазигүдгэр программчлал гэсэн бүтээлдээ тусгасан нь ийнхүү олон улсын түвшинд үнэлэгдэж чаджээ.
Дашрамд тэмдэглэхэд, Нутгийн уугуул иргэдийн төлөөлөгчдийн түүчээ болсон УИХ-ын гишүүн А.Бакей Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүнээр ажилладаг юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )