Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 101 жилийн ойд зориулсан шигшмэл 128 бөхийн барилдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр боллоо.
Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойн барилдаанд түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулдаг уламжлалыг өнгөрсөн жилээс тогтоосон юм. Энэ жилийн барилдаанд түрүүлсэн Улсын гарьд Дамбийн Рагчаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цомыг гардуулан өгөв. Барилдаанд Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр үзүүрлэлээ.
Их шөвөгт үлдсэн Монгол Улсын харцага Цэдэвийн Содномдорж, Аймгийн арслан Цэрэнзэсэмийн Чимэддорж нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй өргөмжлөлийг гардуулав.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )