Өвөрхангай, Говь-Алтай, Баян-Өлгий хөдөлгөөн хаагдлаа

2012 оны 12 сарын 31

Өвөрхангай, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын чиглэлд шөнөдөө цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан, тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэл үүсч байгаа тул тодорхойгүй хугацаагаар Өвөрхангай, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын чиглэлийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан байна.

Цасан шуурганы үеэр онцгой шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас сэрэмжлүүлж байна. Зайлшгүй аян замд гарах тохиолдолд дулаан хувцаслах, автомашин, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, замын нөхцөл байдлыг зөв үнэлж, цаг агаарын мэдээ, мэдээллийг сонсч, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа анхааруулга, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг аймаг, сумдад сэрэмжлүүлжээ.

Мөн бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орой үдшийн цагаар явуулахгүй байх, осгож, төөрөх зэрэг аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэхийг эцэг эхчүүд, асран хамгаалагчдад нь  ОБЕГ-аас анхааруулж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top