Тагнуулын Ерөнхий Газрын “Эрч” спорт хорооны тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргал Чин ван М.Ханддоржийн нэрэмжит шатрын тэмцээнд тэргүүн байр эзэллээ. Тус тэмцээнийг Монгол Улсад Дипломат алба үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин 6, ОУИМ 6, ОУ-н Шатрын холбооны мастер 19, Спортын мастер 11, Дэд мастер 23 зэрэг Монгол Улсын шилдэг 64 шатарчин оролцсон “А” зэрэглэлийн тэмцээн болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )