Завхан аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газарын 2007 оны 13 дугаар албан даалгавар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нээлттэй өдөр” арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д зохион байгуулжээ. “Нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын тасаг, албадууд үйл ажиллагаагаа болон ашиглаж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөө 200 гаруй иргэд олон нийтэд сурталчилсан байна. Мөн Иргэдэд–Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөр” болон тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэн гаргасан гарын авлага, санамж, сэрэмжлүүлгүүдийг тараажээ. Уг арга хэмжээний хүрээнд тусгайлан боловсруулсан удирдамжийн дагуу “Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, орон нутагт олон улсын байгууллагын төсөл хэрэгжүүлэгч ажилтнууд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнууд, иргэдийн төлөөлөл 80 гаруй иргэд болон Цагдаагийн газрын ажилтнууд оролцсон байна.
Хэлэлцүүлгийн ажиллагааг нээж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал үг хэлж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатар “Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь” сэдвээр мэдээлэл хийж, дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одхүү “Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтын явц” сэдэвт харьцуулсан мэдээг оролцогч нарт танилцуулж, орон нутаг дахь Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдээс авсан сурвалжлагыг үзүүллээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид Цагдаагийн газрын удирдлагуудаас байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой сонирхсон асуултандаа хариулт авч, гомдол санал хүсэлтээ илэрхийлж, цаашид гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөсөн аж.
Сэтгэгдэл ( 0 )