Нийслэлийн биеийн тамир, спортын газраас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” тэмцээний эхний шалгаруулалтанд хотын дүүргүүдийн ЕБС-иудын өсвөрийн тамирчид хурд хүч, ур чадвараа сорин гурван насны ангиллаар дүүргүүдийн шигшээ тэмцээнд өрсөлдөж байна. Баянгол дүүрэгт 20 сургуулийн 40 багийн сурагчид оролцож, Сувдаа багштай 19-р сургууль, Алтанцэцэг багштай Сэтгэмж сургууль/Ахлах нас/, Баярхүү багштай Гурван тамир дунд сургууль, Минсэлмаа багштай 28-р сургууль/Дунд нас/-ийн баг тамирчид эхний гуравт шалгарчээ. Тэмцээний бага насны ангиллын тэргүүн багуудын нэрс өнөөдөр тодрох ажээ. Мөн тэмцээний үеэр шинэлэг хэлбэрээр зохион явагдсан холын зайн шидэлтийн тэмцээнд хөвгүүдээс Мөнхнаран/46-р сургууль/, охидоос мөн сургуулийн Тунгалаг нар аваргалсан бол гарааны тавын шилдгүүдээс бүрдсэн сурагчдын баг, багш нарын шигшээ багтайгаа нөхөрсөг тоглолт хийжээ.
Харин Сонгинохайрхан дүүрэгт 18 багийн өрсөлдөөнөөс бага, дунд насны хөвгүүдээс “Ирээдүй” цогцолбор сургууль, охидоос 65-р сургууль/Бага нас/, 42-р сургууль/Дунд нас/, ахлах насанд 62-р сургуулийн хөвгүүд, 107-р сургуулийн охидын багууд тус тус шалгарсан байна. Чингэлтэй дүүрэгт 11 сургуулийн 57 багаас бага насны 2 ангилал болон ахлах насны охидоос 50-р сургууль, дунд насанд 57-р сургууль/Хөвгүүд/, 23-р сургууль/Охид/, ахлах насны хөвгүүдээс 37-р сургуулийн баг тамирчид тус бүр тэргүүлжээ. Багийн дүнгээр Н.Даваахүү захирал, П.Сувд-Эрдэнэ дасгалжуулагчтай 50-р сургууль, Х.Батболд захирал, Б.Цогбаясах дасгалжуулагчтай 37-р сургууль, Ц.Уянга захирал С.Ананд дасгалжуулагчтай 23-р сургуулийн багууд дүүрэгтээ манлайлав. Бусад дүүргүүдийн тэмцээнүүдийн дүн нэгтгэгдэж байна гэж Нийслэлийн биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )