Энэ оны гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд манай оронд болох чөлөөт бөхийн эмэгтэй багуудын Цомын төлөө “World Cup-2013” тэмцээнийг Зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдааныг Зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл удирдан явуулж хуралдаанаар тус хорооны бүрэлдэхүүн, тэмцээний бэлтгэл ажлын төлөвлөгөө, төсөв зардлыг хэлэлцэн баталж медалийн загварыг сайшаасан байна.
Зохион байгуулах хороог 12 гишүүн байгуулж дэд даргаар МЧБХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, нарийн бичгийн даргаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч О.Баянмөнх нарыг томилжээ.
Өнгөрсөн онд Канад улсын Страткон Канти хотод болсон эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-нд багийн дүнгээр эхний найман байр эзлэсэн Япон, АНУ, БНХАУ, Канад, Энэтхэг, Казакстан, Беларусь, Монголын багууд “World Cup-2013” тэмцээнд оролцоно.
Н.Бат
Сэтгэгдэл ( 0 )