Монголын Оюутны спортын Х универсиад их наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр СТО-ны Б зааланд эхэллээ. Тэмцээнд Улаанбаатар хотын 21 их, дээд сургуулиудын эмэгтэй 60, эрэгтэй 150, нийт 210 гаруй тамирчид өрсөлдөж байгаа аж. Жүдогийн олон улсын дүрмийн дагуу тамирчид бүх жинд аваргын төлөө барилдаж байна. Уг тэмцээнд түрүүлсэн тамирчдыг энэ оны наймдугаар сард БНХАУ-ын Шинжинь хотноо болох Дэлхийн оюутны зуны спортын XVI универсиад наадамд оролцуулах ажээ.
З.Марал Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )