О.Лхасүрэн аваргын төлөө өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

 

Монголын тамирчин кикбоксын спортын Олон улсын хэмжээний мастер ,”Чоно”группын тамирчин О.Лхасүрэн 2013 оны 2 дугаар сарын 03-нд БНХАУ-ын Сичуань мужийн Чэнгду хотноо WLF холбооны 65 кг-ийн аваргын төлөө  өрсөлдөх эрхээ олж аваад байна. Энэ жинд шилдэг гэсэн 8-н тамирчин оролцож байгаа бөгөөд манай тамирчин хагас шигшээд Хятадын тамирчин Шиа Литэй өрсөлдөхөөр сугалаа таараад байна.Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд 57-н тулаан хийж 45 ялж , 12 КО хийжээ.

О.Лхасүрэн  нь 2008 оноос О.Алтанпүрэв багшийн удирдлага дор кикбоксоор хичээллэж Мутай сонирхогчдын 2011 оны ДАШТ-ээс хүрэл медаль, кикбокс сонирхогчдын 2012 оны ДАШТ-ээс хүрэл медаль авснаас гадна,  мэргэжлийн мутай бокс, кикбоксын рингэнд нийт  20-н тулаан хийж 16 ялж 4 хожигдож, 6 КО хийсэн амжилттай. Харин энэ удаа WLF холбооны аварга цолын төлөө өрсөлдөх гэж байна.WLF холбоо нь K-1 World Max тэмцээнтэй ижилхэн бөгөөд К-1-ийн Хятад хувилбар гэж ойлгож болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top