Санхүүгийн Зохицуулах Хорооноос Үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагуудын дунд уламжлал болон зохиогддог спортын олон төрөлт тэмцээнийг сар гаруйн хугацаанд зохион байгуулжээ. Тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор СЗХ, “МХБ” ХК, “ҮЦТТТХТ” ХК, “Би Ди Сек” ХХК, “Стандарт Инвестмент” ХК болон Брокер Дилерийн Компаниудын хамтарсан I, II, III гэсэн нийт 8 баг оролцож, ширээний теннис, шатар, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн 4 төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулжээ.
Багийн дүнгээр нэгдүгээр байрыг “Би Ди Сек” ХХК, хоёрдугаар байрыг Санхүүгийн Зохицуулах Хороо, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-иуд тус тус эзэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )