Европын орнуудад суралцаж буй монгол оюутнуудын Универсиад III их наадам 4 дүгээр сард Москва хотноо болох аж. Тус наадам сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн 3 төрлөөр явагдах юм байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Монголын оюутны спортын Универсиад III их наадмыг энэ хичээлийн жилд зохион байгуулж байгаа юм.
Дөрвөн жил тутамд болдог эл наадмыг Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Спорт бэлтгэлийн төв, Монголын оюутны спортын холбоо, спорт холбоодтой хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )