Олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр шинэ оны эхний өдрүүдэд хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэж охинтой болсноо баяр хөөр дүүрэн “тунхагласан”. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “Охинтой боллоо. Ойрд их л завгүй байна даа” хэмээн бичсэнээс үзвэл аварга маань охиныхоо даавууг угаагаад тунчиг аз жаргалтай буй бололтой. Үүнээс хэдхэн хоногийн өмнө болсон Жиу Жицугийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Н.Түвшинбаяр аваргалсан юм. Түүнд аз жаргал дагуулсан охин нь аваргын булган сүүлийг давхар дагуулав бололтой.
Сэтгэгдэл ( 0 )