Х.Мөнхбаатарын давааг хурааж, Б.Сугаржаргалын барилдах эрхийг хаслаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо шинэ бүрэлдэхүүнээрээ өнөөдөр хуралдаж сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдийн асуудлыг хэлэлцлээ.

Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын начин Б.Сугаржаргал нарын өгсөн шинжилгээнээс сэргээш илэрсэн учраас арслан Х.Мөнхбаатар давааг хураах, Улсын начин Б.Сугаржаргалын барилдах эрхийг 6 сараар хасах шийдвэр гаргалаа.

Улсын арслан Х.Мөнхбаатар  өнгөрсөн жилийн наадмаар 7 давсан бөгөөд түүний 5, 6, 7-гийн даваанд давсан давааг хүчингүй болгож буй юм. Харин улсын начин Б.Сугаржаргалын барилдах эрхийг 6 сараар хассанаар энэ жилийн наадамд зодоглох эрхгүй болж байгаа юм.

Г.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top