Ж.Оргил, Ж.Амартүвшин, Т.Санчир нарт цол олгох хүсэлт гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Өнгөрсөн оны үндэсний их  баяр наадмын барилдаанд сэргээш хэрэглэсэн зарим бөхчүүдийн давааг хүчингүй болгох шийдвэр гарсан талаар мэдээлсэн. Тэгвэл үндэсний их баяр наадмын тавын даваанд Улсын арслан Х.Мөнхбаатарт унасан Улсын начин Ж. Оргилд  өсөх идэр чимэг олгох,  мөн зургаагийн даваанд унасан Улсын начин Ж.Амартүвшинд улсын харцага цол олгох,  долоогийн даваанд унасан Т.Санчирт Улсын заан цол олгох хүсэлтийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны гишүүдээс гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр  болсон байна.

Мөн энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва энэ жилийн улсын баяр наадмыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд ард иргэдээсээ санал хүсэлтийг нь авах,  олон жил яригдсан цэнгэлдэх хүрээлэнг хагас саравчтай болгож, эргэн тойронд нь аюулгүй орчныг бий болгоход анхаарч   төлөвлөгөө гарган ажиллахыг  гишүүүдэд үүрэг болголоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top