Японы мэргэжлийн сумогийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж гэнэ гэнэхэн авъяасаа үзүүлж нөхдийгөө сэргээдэг аж. Тэрбээр уртын дууны ая дангий нь тааруулан эвлэгхэн аялчихдаг нэгэн. Үүнээс гадна зураг зурах авъяастай бөгөөд үүнийгээ олон нийтэд нэг их "сурталчилдаггүй" байсан гэнэ. Түүний зурсан зураг нь энэ. Японы алдарт Фүжи уулыг ийнхүү дүрсэлжээ. Томоохон хэмжээний зургийн өнгө будгийг нарийн тааруулна гэдэг баргийн хүний давах даваа биш гэдэг ч Их аварга маань Фүжи уулыг гайхалтай сайхан зурсан төдийгүй усанд туссан дүрсийг урнаар гаргаж чаджээ. Авъяасаа гэж...
Сэтгэгдэл ( 0 )