“Чоно” группын тамирчин, кикбоксын спортын олон улсын хэмжээний мастер О.Лхасүрэн WCK буюу World Championships Kickboxing холбооны 65 кг-ийн жингийн дэлхийн аваргын бүсийн төлөө өрсөлдлөө.Энэхүү мэргэжлийн кикбоксын халз тулаан БНХАУ-ын Чэнгдү хотын ойролцоо орчих Ши Чианг хотод болсон юм. Энэ хот далайн түвшинээс 2200 метр өндөрт байрладаг. Тэрчлэн Монголын тамирчинд давуу талыг олгож байлаа.
Түүний өрсөлдөгч Шиа Лин мэргэжлийн рингэнд 57 тулалдаж, 46 удаа ялалт байгуулсан туршлагатай тамирчин байв.Түүнтэй хэрхэн өрсөлдөх тактикийг манай орны кикбоксын шилдэг дасгалжуулагч О.Алтанпүрэв лавтай сайн боловсруулсан нь ойлгомжтой.Энэ тэмцээний зар сурталчилгаа яг л Японы World max K-1 ийн тэмцээн шиг өрнүүн болсон юм. Манай тамирчин, дасгалжуулагч хоёр Монгол орныхоо нэрийг маш сайн сурталчилсныг хүмүүс хэлж байлаа. Ялангуяа дасгалжуулагч О.Алтанпүрэв ахад өрнө дорны 5 хэл асуудал биш ажээ. Тэрээр хэнтэй ч чөлөөтэй ойлголцож байв.
Монголын тухай, манай тамирчины тухай баримтат кино хүртэл Сичуань даяар хэд хэдэн удаа гарлаа. О.Лхасүрэнгийн өрсөлдөгч Шиа Лин манай хүнийг 2-р үед нам өшиглөнө гэж Хятадуудад амлах аж.
2 дугаар сарын 03-ны 20.00 цагт халз тулаан эхэллээ. Манай хүн эхний үед энэ тэнцүү өрсөлдөв. 2 дугаар үед харин манай О.Лхасүрэн илүү өрсөлдлөө. Түүний урд гарын хажуугийн цохилт амжилттай болж байлаа. 3-р үед Хятадын тамирчин манай хүнийг хэд хэдэн удаа хүчтэй толгойд өшиглөсөн боловч манай хүн хамгаалж чадлаа гэвч үзэгчид уулга алдаад л, Хятадын тамирчин үнэлгээ авч чадав. Тулааны дүнг танилцуулав.
Гурван шүүгчийн 2 нь Хятад, нэг нь Австрали шүүгч аж. Австралийн шүүгч Бэйлй манай тамирчинд ялалтыг өгсөн бол нөгөө 2 Хятадын тамирчинд өглөө. За яахав шүүгчийн саналаар хожигдлоо. Наадам нэгээр дуусахгүй ээ.
Сэтгэгдэл ( 2 )
өмхий**********шээси йг нам шаахгүй
өмхий**********шээси йг нам шаахгүй