Сар шинийн баяраар түрүүлж хийморь, цог золбоогоо сэргээсэн Монгол Улсын арслан Г.Эрхэмбаяр дэд хурандаа цол хүртлээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ”Таван хан” дэвжээ, ”Сүлд” спорт хорооны бөх юм. Г.Эрхэмбаяр нь 2003 оны Үндэсний их баяр наадмаар Дархан аварга Ж.Мөнхбатаар тав давж улсын начин цол хүртсэн төдийгүй 2011 оны Үндэсний их баяр наадмаар ес даван үзүүрлэж, улсын арслан цол хүртэж наадамчин олноо баясгасан билээ.
Сэтгэгдэл ( 0 )