ОХУ-ын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Александр Жуков “ОУОХ нь зуны ХХ Олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн барилдааныг хасах шийдвэр гаргасан нь дэлхий дахиныг гайхшруулсан шийдвэр боллоо” гэжээ. Тэрбээр Олимпийн наадмыг бөхийн барилдаангүйгүйгээр төсөөлөхийн аргагүй юм гээд ОУОХ-ны гаргасан Олимпийн тоглолтуудаас бөхийн барилдааныг хасах шийдвэрийг өөрчлүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна” гэсэн байна. ОХУ-ын Олимпийн хороо Олимпийн тоглолтуудын хөтөлбөрт бөхийн барилдааныг хадгалан үлдээхийг хүссэн албан ёсны захидлыг ОУОХ-нд илгээх аж.
Сэтгэгдэл ( 0 )