О.Балжинням аварга үндэсний шигшээ багийг дасгалжуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 16

Соёл спортын яам Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг баталжээ. Шигшээ баг байгуулах ажлын хэсэгт гарч ажиллаж, салбарын яам нь дөрвөн сарын турш ажилласны дүнд бүрэлдэхүүнийг баталсан байна. Энэ удаад өвөл, зуны болон пара олимпын нийт 17 спортын төрлөөр шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдыг шалгарууллжээ. Олимпоос хасагдах дээрээ тулаад байгаа чөлөөт бөхөөс бусад спортын төрөлд шигшээ багт багтах тамирчин, дасгалжуулагчдын нэрс тодроод байна.
Сүүлийн жилүүдэд амжилт нь эрс дээшилж байгаа шатар, таэквондогийн төрлөөр Монгол Улс анх удаа шигшээ багтай болж байна.

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний дийлэнхийг буюу 60 гаруй хувийг топ төрлүүд гэгддэг жүдо, чөлөөт, бокс, буудлагын баг эзэлсэн байна.
Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй нь жүдогийн шигшээ баг. Тодруулбал, жүдогийн шигшээ багийг эрэгтэй 15, эмэгтэй 8, мөн залуучуудын шигшээ баг дөрвөн тамирчинтай байхаар баталжээ.

Монгол Улсын шигшээ багт ажиллах дасгалжуулагчдын нэрс:


1.    Жүдо:

  • Ардын багш О.Балжинням /багийн ахлах дасгалжуулагч/,
  • Гавьяат тамирчин Д.Баттулга /ахлах дасгалжуулагч-эрэгтэй баг/
  • Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр
  • ОУХМ Ш.Цэвэлмаа /ахлах дасгалжуулагч-эмэгтэй баг/
  • Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од


2.    Бокс:


Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг /ахлах дасгалжуулагч/,
Спортын дэд мастер Э.Сайнбилэг,
Спортын мастер Б.Эрдэнэбаяр


3.    Байт харваа:


ОУХМ Ж.Нарантуяа /ахлах дасгалжуулагч/,
Спортын мастер Ю.Ганзориг


4.    Буудлага:

  • Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат /ахлах дасгалжуулагч/
  • ОУХМ С.Адилбиш
  • ОУХМ Ж.Ганхуяг


5.    Хөнгөн атлетик:


Спортын мастер А.Амгалан


6.    Тэшүүр:


Спортын мастер Д.Энхбаяр


7.    Цана:


ОУХМ Д.Баттулга


8.    Таэквондо:


ОУХМ Н.Эрдэнэбаатар


9.    Шатар:


Их мастер Д.Шаравдорж


10.    Хүндийг өргөлт:


Спортын мастер Я.Дөрвөнжин


11.    Гимнастик:


ОУХМ Ц.Алтантөгс


12.    Пара жүдо:


Спортын мастер Б.Нарантуяа


13.    Пара буудлага:


ОУХМ В.Ганцоож


14.    Пара байт харваа:


Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав


15.    Пара хөнгөн атлетик:


Спортын мастер П.Пүрэвсүрэн


16.    Пара цана:


Спортын мастер Ж.Дашдондог

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top