Өндөр Гонгор /Гонгоржав/ Сайн ноёнхан аймгийн далай Чойнхор вангийн харьяат ажээ. Тэрбээр төрөлхийн өндөр том биетэй, дэлхийд гайхагддагийг бид мэднэ. Харин даншиг наадмын начин цолтой бөх гэдгийг тэр бvр мэдэхгvй.
Пvрэвийн Гонгоржав Далай Чойнхор вангийн хошуунд Багабулаг гэдэг газар 1880 оны орчим төржээ. Эцэг Пvрэв дархан хvн байсан бөгөөд Пvрэв дархны бvтээсэн бурхан одоо ч элбэг буй аж. Богд эзэн өндөр Гонгорыг сонирхож зарлиг дуудлага буулгаж Нийслэл хvрээнээ ирvvлж Улсын сангийн даамлаар /даргаар/ тохоон ажиллуулсан ажээ.
Гонгоржав хожим өөрийн төрсөн нутаг Багабулагтаа очсон бөгөөд vймээний өмнөхөн 1931-1932 оны vед 49-тэйдээ таалал болжээ. Өндөр Гонгор /Гонгоржав/-ын барилдаж явсан тvvх нь: /тvvхэн баримтаас/
1.Хэвт ёсны төрийн гуравдугаар /1911/ онд Халхын дөрвөн аймаг, шавь таван газар нийлж Очирдарь богд гэгээн танаа гавжийн дамжаа барьсан ба ээлжийн Бат-Оршил /даншиг/ өргөж наадам vйлдэн 1032 бөх барилдахад, Их шавь сангийн дарга өндөр Гонгор
-Гурвын даваанд Тvшээт ханы Шаравыг
-Дөрвийн даваанд Сайн ноёнханы Далай вангийн Туваанжанцанг
-Тавийн даваанд Жанжин Чин вангийн Даваасvрэнг
-Зургаагийн даваанд Их шавийн Уламбаяр арсланг давж начин
цолтой болоод Их шавийн Галсанравжаа /Их Монгол Шаравжамц/ арсланд унажээ.
2.Олноо өргөгдсөний төрийн хоёрдугаар онд /1912/ Шашныг тэтгэгч их Богд хаан хайрхан, хан хэнтий уулсыг тайж, шавь, дөрвөн аймаг тавуул нийлж билэгт ёсоор наадам vйлдэн 136 бөх барилдахад Их шавийн Гонгоржав начин нэг давж хоёрын даваанд Сайд жанжны Эрдэнэ далай вангийн Ядамд унажээ.
3.Мөн 1912 онд Очирдарь Богд гэгээн хаан танаа Бат-Оргил /даншиг/ өргөж билгэтэй ёсоор наадам vйлдэн 136 бөх барилдахад Их шавын Гонгоржав начин 3-д сайн ноёны засаг Чvлтэмийн Цэдэнг, 4-д Сэцэн ханы Дархан гvний Дэндэвийг, 5-д Тvшээт ханы гvн Донидын Батжаргалыг тус тус давж зургаад Тvшээт ханы Дайчин вангийн Лувсандашид унажээ.
Мөн олноо өргөгдсөний дөрөвдvгээр /1914/ он есдvгээр сарын нэгнээс эхлэн албан зvйлд зориулсан мөнгөний данс хэмээх дэвтэрийн 26-р хуудсанд:
-Их сангийн дарга Өндөр Гонгор начинд энэ арван сарын цалинд тогтсон ёсоор олгосон 9 ланг өөрт нь олгосон, мөн 49-р хуудсанд Их сангийн дарга өндөр Гонгор начинд энэ арван нэгдvгээр сард 9 лан мөнгө олгосон тухай тус тус бичжээ.
Vvнээс vзэхэд өндөр Гонгор “Начин” цолтой сайн бөх байсан нь давхар давхар нотлогдож байна.
hiimori.mn
Сэтгэгдэл ( 0 )