Олон улсын бөхийн холбооны / ФИЛА/ тэргүүн Рафаэль Мартинетти огцорлоо. Олон улсын Олимпийн хорооноос 2020 оны Зуны Олимпийн наадмын хөтөлбөрөөс чөлөөт бөхийн барилдаанууд болоод эмэгтэй бөхийн барилдаануудыг хасах шийдвэр гаргаад байхад олигтой тайлбарыг хийж чадсангүй. Хэдийгээр дээрх барилдаануудыг хасах эсэх тухай эцсийн шийдвэр ирэх 9 дүгээр сард болох Олон улсын олимпийн хорооны 125 дахь чуулганаар гарах ч, ФИЛА - гийн тэргүүн Рафаэль Мартинетт тэр хүртэл “хамгаалалт” хийж чадахгүйгээ харуулан ийнхүү олонхийн саналаар огцорлоо.
Сэтгэгдэл ( 0 )