Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Харин энэ талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга Д.Цоодолсэнгээ “Манайхаас тэр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй. Ташаа мэдээлэл байна” гэсэн хариулт өгсөн юм.
Юутай ч эрүү үүссэн, үүсээгүй хэмээх дуулиан дуусаагүй байхад түүнийг урьд шөнө 00:00 цагийн үед гэрээс нь баривчилсан байна. Одоо түүнийг хорих 461-р анги буюу ганц худагт саатуулаад байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )