Монголын үндэсний брэнд наадам болох “Тэмээн поло 2013 Өвлийн фестиваль”-ийг ирэх сарын 9, 10-ны өдрүүдэд “Цонжин Болдог” Чингисийн хөшөө цогцолборт зохион явуулах юм байна. Уг арга хэмжээг “ Монголын Тэмээн поло, Спорт уралдаан, Аялалын холбоо” ТББ нь Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яам болон Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж байгаа аж.
Энэхүү арга хэмжээ нь дэлхийд нэн ховордож буй хоёр бөхт монгол тэмээн сүргийн тоо толгойг хамгаалах өсгөхөд төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулах, тэмээн поло спортыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний өвлийн спортын төрлийг дэмжин хөгжүүлэх замаар аялал жуулчлалын томоохон наадамтай болох зорилготой аж. Тус фестивалын хүрээнд тэмээн поло тэмцээн, хурдан тэмээний уралдаан,тэмээний ноосон болон сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн үзүүлбэр зохиогдохоос гадна үндэсний хувцасны загварын үзүүлбэр зохиогдож байгаагаараа онцлог гэлтэй.
“Тэмээн поло 2013 Өвлийн фестиваль” нь 20 сая төгрөгийн шагналын сантай ба тус фестивальд оролцсон тэмээ бүрт тээврийн мөнгөн урамшуулал олгох бөгөөд тэмээн полон баг тамирчид, тэмээчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Уг фестивальд оролцсоноор өөрийн төрөлх сум, нутаг усаа Улс орны хэмжээнд сурталчилан таниулах таатай боломж бүрдэх төдийгүй говь нутгийн бахархал болсон тэмээн сүргийг хамгаалан өсгөхөд төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулахад үнэтэй хувь нэмэр оруулна. Фестивалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 312073, 99042830, 91916176 дугаараас лавлана уу.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )