Мөсөн сурын харваачид цэц мэргэнээ сорилоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

 

Монголын мөсөн сурын холбоо нь урианхай түмний уламжлалт харваа болох мөсөн сурын харвааг олон нийтэд сурталчлан хөгжүүлэх, түүний ёс жаягийг таниулан мэдүүлэх, уламжлалаа сэргээх, дагаж мөрдүүлэх үйл ажиллагаа явуулдаг.  Тус холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мөсөн сурын харвааг 2012 оны нээлтийн харвааг Туул голын тунгалаг мөсөн дээр болж байсан бол энэ удаа Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат Урианхай сурын хүндэт мэргэн Хорчин овогт Бүүвэйн Пэрэнлэйн нэрэмжит болгон Баян-Өлгий аймгийн Булган суманд энэ сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Уг харваанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, Баян-Өлгий аймаг, Дорнод аймаг, Төв аймгийн  Улсын мэргэн, Урианхай сурын хошой мэргэн, спортын мастер болон 2012 оны мөсөн сурын харвааны тэргүүн байрын шагналтнууд зэрэг 50 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорьж байна. Багийн нэгдсэн дүн харваагаар Баян-Өлгий аймгийн Булган сумын баг харваачид тэргүүлж, Монголын мөсөн сурын холбооны 2013 оны шилдэг багаар тодорлоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top