Италийн хөлбөмбөгийн шигшээ баг болон “АС Милан” клубийн довтлогч Марио Балотелли Итали дахь шинэ гэрийнхээ үүдэнд өөрйнхөө хөшөөг бариулахаар болжээ. Тэрээр Италийн алдартай уран барималч Ливио Скарпеллад захиалгаа өгсөн аж. Уг хөшөө “Супер Марио”-гийн биеийн хэмжээтэй ижил байх бөгөөд “Евро-2012” тэмцээний хагас шигшээ тоглолтод Германы шигшээ багийн эсрэг тоглолтод гоол оруулсан баяраа тэмдэглэж, өмсгөлөө тайлсан төрхийг дуурайлган хийх гэнэ.
Эх сурвалж: www.hiimori.mn
Сэтгэгдэл ( 0 )