Ч.Санжаадамбын барилдах эрхийг хоёр сараар хаслаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

2013 оны 2-р сарын 26-ны өдөр МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол улсын заан Ч.Санжаадамбын барилдах эрхийг 2 сараар хассан аж. Учир нь Усан могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдааны дөрвийн даваанд барилдахдаа "Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн 4.4-ийн "д"-д заасан гутлын өлмий дээр гишгэж мэх хийж унагавал дахин барилдуулна гэсэн заалтын дагуу хөлийн цэц дахин барилдуулахаар шийдвэрлэснийг эсэргүүцэж, дайрч давшлах, бүдүүлэг үг хэлэх зэргээр төрт ёсны их баяр-ёслолын үеэр олон нийтийн өмнө жудаггүй зан гаргасан учраас дээрх шийдвэрийг гаргаад байна. Мөн дүрмийн 7.3-ийн "г" заалтыг үндэслэн улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбын барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж гурав давсан бөхийн байг олгохгүй байхаар тогтжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45(202.179.20.167) 2013 оны 03 сарын 17

Ene huniig barilduulahgui bailgah sonirholtoi humuus ih baina daa

0  |  0
45(202.179.20.167) 2013 оны 03 сарын 17

Sanjaadamba olon turuulne dee

0  |  0
Top