Гавъяат тамирчин Б.Сэр-Одод хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Хонконгт зохион байгуулагдсан марафон гүйлтийн Азийн 14 дэх удаагийн тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од түрүүлж Ази тивийн хошой аварга болж эх орныхоо нэрийг дуурсгасан. Марафон гүйлтийн тамирчид бүгд жигд бэлтгэлтэй, сайн байсан бөгөөд манай улсын  гавьяат тамирчин, цагдаагийн ахмад Б.Сэр-Од хоёр цаг 17 минут 56 секундын амжилтаар тэргүүн байранд орсон юм.

Түүний энэхүү амжилтыг үнэлэн цагдаагийн дэд хурандаа Г.Эрхэмбаяр даргатай хамт олон өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top