Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн бямба  гарагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон. Уг тэмцээнд манай улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман орны баг тамирчид оролцож хурд хүчээ сорьсон юм.

Манай улсын шигшээ баг эхний барилдаанд Канадыг 4:3, хоёрдугаар тойрогт Энэтхэгийг 5:2, удаах тойрогт Японы шигшээ багийг 4:3-ийн буулган авч, шигшээд өрсөлдөх эрх авсанаар БНХАУ-ын багтай өчигдөр аваргын төлөө өрсөлдсөн юм. Монголын шигшээ баг өчигдөр БНХАУ-ын багт 4:3-аар ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болов. Аваргын төлөөх барилдаанд 51 кг-д дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг, 55 кг-д ОУХМ Ц.Бямбасүрэн, 63 кг-д олимпийн хүрэв медальт, МУГТ С.Батцэцэг нар ялалт байгууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top