Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, төрийн бус байгууллагуудаас янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Ихэнх нь ачтай ээж нарт зориулсан өргөмжлөл гаргадаг болсноор барахгүй тус бүрийг нь чамгүй хэмжээний мөнгөөр үнэлсэн байх нь олонтаа. Үнэ хөлс нэхэлгүй, үнэн бодитой байдлаар шалгаруулалж өргөмжилсөн газрууд ч цөөнгүй байдаг. Тэгвэл энэ жилийн баярыг угтаж нэгэн байгууллагаас их аварга Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадамд “Их Монголын дархан бэр” өргөмжлөл гардуулжээ. Улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж байгаа олон сайхан хүү төрүүлсэн хэмээн ийн шалгаруулсан гэнэ. Монгол бөхийн удмыг залгасан энэ гэр бүлийнхэн өнөө цагийн алдартнуудын тоонд зүй ёсоор ордог билээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )