Монголын волейболын холбооноос энэ онд зохион байгуулах хамгийн том тэмцээн болох клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Буянт-Ухаа цогцолборт болж буй тус тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг оролцож байгаа юм. А хэсэгт өрсөлдөж буй ИНЕГ-ын “Буянт-Ухаа” баг тэмцээний анхны өдөр эхний өрсөлдөгчөө буулган авсан байна. Клубүүдийн аваргын тэмцээнд лигт хүчээ үздэг багуудаас гадна тэдний залгамж халаа болсон залуусын баг ч цөөнгүй оролцож байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )