Улсын начин Б.Одхүүд холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлэх аж. Түүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаж байсан юм. Прокурорын газар дээрхи хэргийг хянаад Улсын начин Б.Одхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн шүүхэд шилжүүлэхээр зэхээд байгаа юм байна. Хэрэв шүүх байгууллага Улсын начин Б.Одхүүг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд 5-8 жилийн хорих ял авах аж.
Сэтгэгдэл ( 0 )